Их Британийн иргэн Хиллари Мигийн гэрт байсан тамхины хайр цгийг “Титаник” хөлгийн ахмад Жон Смитийнх болохыг шинжээчид энэ сарын эхээр баталсан. Ливерпуль хотноо өнгөрсөн долоо хоногт болсон дуудлага худалдааны үеэр нэрээ нууцалсан эрхэм тэрхүү хуш модон хайрцгийг 40.000 доллараар авчээ. Түүх өгүүлэх уг хайрцаг Хилларигийн орон дор 20 жилийн турш тоосонд дарагдан хэвтсэн гэнэ. “Энэ хайрцгийг аав маань бэлэглэсэн ч бид үнэ цэнийг нь огтхон ч мэдээгүй” хэмээн тэрбээр ярьжээ.
Б.ГАНДИ