“Ри Ри Крисийг үргэлж хайрладаг, энэ сэтгэл хэзээ ч хувирахгүй” хэмээн поп гүнж, дуучин Риана “Skype”-таа бичсэн нь шуугиан тарив. 2009 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн Крис Браун Рианад гар хүрч, шүүхдэх хүртлээ асуудал хүндэрсэн. Гэвч энэ нь Крисээс салах хангалттай шалтгаан болоогүй бололтой. Крис, Риана хоёр сүүлийн үед мессенжерээр харилцаж эхэлсэн тухай найзууд нь мэдээлсэн байна.
“Now” сэтгүүлд бичсэнээр Ри Ри Кристэй дахин харилцаа үүсгэхээс татгалзахгүй байгаа ч фэнүүдээсээ айж байгаа аж. Түүнчлэн Кристэй харилцаагаа сэргээвэл түүний карьерт сөргөөр нөлөөлж мэднэ хэмээн болгоомжилж байгаагаа ч ярьжээ. Дуучин Рианагийн энэ онд гаргасан “Loud” цомогт багтсан “Only girl”, “S and M”, “What’s my name” дуунууд нь Биллбоардын шилдгээр шалгарч, нэг цомгийн гурван дуу уг жагсаалтыг тэргүүлсэн цор ганц тохиолдлын эзэн болсон юм.
Т.Жигүүр