Улсын филармонийн симфони найрал хөгжим “Цэвэр ногоон Улаанбаатарын төлөөх дуудлага” тоглолт ирэх сарын 24-25- нд болно. Дэлхийнбанкны дэмжлэгтэй зохион байгуулах тоглолтыг дохихоор Норвегийн удирдаач Терье Миккелсон өнгөрсөн ням гаригт Монголд ирсэн.
-Монголд өмнө нь ирж байсан хүний хувьд энэ удаа юу анзаарав?
-Хэдэн жилийн өмнө хаврын эхэн сард анх ирж байсан. Дараа нь зун таарсан юм. Өнөөдөр хаврын сүүлийн сар шувтарч, бүх зүйл өнгөлөг, агаар цэвэр сайхан байна. Би ирэх бүртээ Улаанбаатар хот хөгжиж байгааг анзаардаг.
-Тэгвэл хөгжимчдийн чадвар хэр өөрчлөгдөж байна. Филармонийн хөгжимчдөд та ямар дүн тавих вэ?
-Монголын хөгжимчдийн суурь боловсрол тун сайн. Миний удирдаж буй найрал хөгжимчид аливаа зүйлд сэтгэлээсээ хандаж байгаа нь таалагддаг. Тэд хөгжмийн зэмсгийн чанарт анхаарч, илүү хичээл зүтгэлтэй болцгоож. Тун удахгүй дэлхийн хэмжээнд хүрэх болов уу. Гэхдээ энэ бол урлагийн төдийгүй улс төрд хамаатай асуудал. Томоохон найрал хөгжим хаана ч гэсэн тухайн улсынхаа нүүр царай болдог. Тиймээс төр засаг хөгжимчдөө тал бүрээс дэмжих нь чухал юм.
-Тоглолтын нэр нь хүртэл байгаль орчны асуудалтай юм.
-Тэгэлгүй яах вэ. Тоглолтод урлагийн олон төр лийг багтааж, байгаль орчныг хам гаалах асуудал дэвшүүлж байгаа. Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдсан нь том, жижиг гэлт гүй бүх орныг хамарч байна. Байгалиа хам гаалахын тулд хүчээ нэгтгэж, хэн, юу чадахаа хийх нь зүйтэй. Тоглолтын эхний хэсэгт Норвегийн зохиолч Х.Ибсений “Хүмүүсийн дайсан” жүжгийг тоглоно.
Америкийн хөгжмийн зохиолч, гитарчин Марк Бонилла энэхүү жүжигт зориулан хөгжмийн бүтээл туурвисан бөгөөд энэ үеэр эгшиглүүлнэ. Дараагийн хэсэгт нь хүрээлэн буй орчны асуудал хөндсөн баримтат киног Кэйт Эмерсоны хөгжимтэй хослуулан хүргэнэ. Түүнчлэн хөгжмийн зохиолч С.Сан саргэрэлтэхийн SOS бүтээлийг тоглох болов уу. Гэхдээ одоогоор яг таг хэлж мэдэхгүй байна. Уг бүтээлийн бэлтгэлийг өнөөдөр анх удаа хийсэн тул итгэлтэй биш байна.
-Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонссон биз дээ. Дуртай хөгжмийн зохиолчдоосоо нэрлэнэ үү?
-Л.В.Бетховен бол миний шүтээн. Хаана, ямар бүтээл удирдах эсэхээс шалтгаалж олон орны хөгжмийн зохиолуудыг сонсдог. Орост 20 орчим жил ажилласан болохоор тэндхийн аялгуунд дуртай. Герман, Австри, Испанийн гайхамшигтай уран бүтээлчид ч бий. Монголын хөгжмийн зохиолчдын хэд хэдэн цомог авсан.
-Та урлагийн ертөнцөд хэдийнээс хөл тавив. Удирдаач болоод удаж байна уу?
-Би гурван настайдаа төгөлдөр хуур тоглож сурснаас хойш сонгодог урлагийн ертөнцөд амьдарч байна. Сүүлийн 25 жил удирдаачаар ажиллалаа.
-Удирдаач хүний хувьд бусдаас ялгарах арга барил, үзэл бодол тань юу вэ?
-Би хөгжмийг зүгээр сонсгох бус яриулахыг хичээсээр ирсэн. Тухайн хөгжмийн зохиолч ямар нэг санааг шингээж бүтээлээ туурвидаг шүү дээ. Тэрийг нь үзэгчдэд хүүрнэх нь миний гол зарчим юм. Мөн ямар ч хөгжмийг зөөлөн, уянгалаг байгаасай гэж хүсдэг.
-Монголд хийхээр төлөвлөсөн өөр ажил бий юү?
-Цагийн хуваарь шахуу тул бэлтгэлээ хийгээд маргааш (өнөөдөр) буцна. Ирэх сард дахин ирж тоглолтыг удирдана. Би жилийн талаас илүү хугацаанд гадаадад ажилладаг учраас хэдхэн өдөр л гэртээ байдаг.
Б.ЭГШИГЛЭН