“Өнгөт” бүсгүйчүүдийн бахархал болсон загвар өмсөгч Наоми Кэмпбелл “Cadbury” шоколад үйлдвэрлэгчдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн буруутгаад хэвлэлийн хурал хийжээ. Дэлхийн тэргүүлэгч “Cadbury”-гийн шинэ бүтээг дэхүүний сурталчилгаагаар “Наоми, бууж өгөөрэй, хотод шинэ бүсгүй ирлээ” хэмээсэн нь зөвхөн өөрийг нь бус гэр бү - лийнхнийг нь доромжилж, арьс өнгөөр гадуурхаж байгаа хэрэг гэж тэрбээр мэдээлжээ.
Өөрийг нь шоколадтай харьцуулсанд ихэд гайхаж, бухимдсан бөгөөд энэ нь өнгөт арьст бүх хүнийг гадуурхаж буй хэрэг гээд үүний эсрэг тэмцэнэ гэжээ. Харин “Cadbury” шоколад үйлдвэрлэгчид Наомигоос албан ёсоор уучлалт хүсээд “Манай компани хэн нэгнийг гомдоохыг хүсээгүй бөгөөд ямар нэгэн санаа агуулаагүй ч хөнгөн хуумгай хандсанаа бид хүлээн зөв шөөрч байна” хэмээжээ.
Э.ХАНА