Бурхан хүнд бүхнийг тэгш заяадаггүйн жишээ бол Элтон Жон. Авьяас, нэр алдрын оргилд хүрсэн түүнд ха рин бусдын адил хэвийн амьдрал заяагаагүй. Гэхдээ л тэр болом жийнхоо хэрээр бүхнийг зохицуулж яваа. Их Бри танийн ижил хүйстнүүдээс хамгийн түрүүнд хууль ёсоор бат луулсан Элтон Жон, Дэвид Ферниш нар 10 гаруй жил хамт ран амьдрахдаа хүүхэд өргөж авахаар хэд хэдэн удаа оролд сон ч бүтэлгүйтсэн.
Гэхдээ өнгөрсөн жил тэдний мө- рөө дөл биелж, хүүтэй болсон. Хүү Закари Жексон Левон Фер ниш-Жон нь Калифорнид мэндэлсэн бөгөөд түүний тээгч эхийг нь одоо хэр нууцалсаар. Элтон Жон, Дэвид Ферниш хоёр хүүгээ эрүүл чийрэг өсгөхийн тулд өдөр бүр эхийн сүү худалдаж авдаг тухай дэлхийн хэвлэлүүдэд мэдээлсэн. Тэгвэл тэд Британийн “Оны шилдэг аав” өргөмжлөлийн эзэн болох магадлал тун өндөр байгаа гэнэ.
2011 онд шилдэг аавд хөлбөмбөгч Уэйн Руни, Дэвид Бекхэм, хөтлөгч Жонатан Росс нарыг ч нэр дэвшүүлжээ. “Оны шилдэг аав” өргөмжлөлийн эзнийг энэ сарын 19-нд буюу Британийн “Аавуудын өдөр”- өөр тодруулах юм байна.
Үр хүүхдийнхээ бойжилт, сурлага, хүмүүжилд хэрхэн анхаарч, нөлөөлж байгаа байдал, хэр үлгэр дуурайл үзүүлж байгааг нь харгалзан энэхүү өргөмжлөлийг гардуулдаг юм байна.