Та хүүхэдтэйгээ хамгийн сүүлд хэзээ хамтдаа цагийг өнгөрөөсөн бэ? Үлгэр ярьж өгч, тоглоомыг нь өрөлцөж, машин түрж, үнэн сэтгэлээсээ хамт тоглодог уу? Хүүхд үүд биднээс тийм ч их зүйл хүсдэггүй. Хамтдаа тоглож, хамтдаа цагийг өнгөрөөж, өөр лүү нь илүү анхаарал хандуулах тэр мөч хүүхдүүд хамгийн аз жаргалтай байдаг. Харамсалтай нь та бид, би ч ялгаагүй алаг үрдээ дэндүү бага цаг зарцуулдаг.
Өнөөгийн завгүй аав, ээжүүд үүнийг лавтайяа хүлээн зөвшөөрөх байх. Ихэнх нь “Ажилтай, завгүй болохоор” гэсэн шалтаг тоочдог. Өглөө ажилдаа гарахад хүү минь “Ээж ээ, үнсье” гэсээр заавал ч үгүй хоёр хацрыг минь үнсэж, бас үнсүүлээд хоцордог.
Жаахан дүү тэй болж, том агаа болчихоод байгаагаас биш уг нь гурав ч хүрээгүй нялх амьтан. Орой аж лаас ирэхэд учиргүй саначихсан, ард урдаас зүүгдэж ноолно. Багыгаа л бөөцийлөхөөс биш, том агааг бол бараг л мартаж орхино. Ихэнх дээ л ядарснаа гайхан хүүтэйгээ тоглохтой манатай. Өөрөөрөө жишээ авахад л ийм байна. Томчууд бид ингэхэд аав ээжийнхээ үүр гийг хэр сайн биелүүлдэг вэ.
Өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдүүд зөвхөн энэ өдөр ч биш бусад бүх өдөр, аав ээжтэйгээ гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөж, тоглож наадах эрхтэй. Харин аав, ээжүүд ээ, хэчнээн завгүй байсан ч үр хүүхдэдээ цаг гаргаж, хамтдаа ярьж, хамтдаа тоглож байгаарай.
Г.Оюун