Хошин урлагийн жүжигчин, “алаг нүдэн” И.Одончимэг хөл хүнд болсон гэх явган яриа ойрын үед урлагийнхны дунд тархаад буй.
Энэ таамаглал оргүй биш бололтой. Тэрбээр “Болсон явдал” инээдмийн киноны найруулагчаар ажилласнаасаа хойш тайзан дээр төдийлөн харагдахаа больж. Саяхан “Х-ТҮЦ”-ийнхний амилуулсан Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжигт түүний нэр байсан хэдий ч, дүр бүтээсэнгүй.
Залуу жүжигчин түүнийг орлосон. Саяхнаас МҮЭСТО-д тоглох болсон “Дурлалд реклам хэрэггүй” шинэ хошин тоглолтод ч тэрбээр байсангүй.
Жүжигчин бүсгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гээд бэлтгэлээ базааж эхэлсэн тул дүүмэд амраг Т.Бархүү хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа гэнэ.