1971 он. Улаанбаатар хотынхны үсний хэв маягийг тодорхойлох анхны тэмцээн болж олны нүдийг ху жирлав. Тэр үед бүсгүйчүүдийн үс засалтад дээш шуусан цэцгэн самналт моод бол жээ.
2011 он. Хэрвээ цаг хуга цааны машин бай гаад 1970-аад оны залуус XXI зууны энэ цагт ирсэн бол да лайн давалгааг санагдуулам долгиолсон хэлбэртэй, улбар шар, улаан, ягаан өнгийн үстэй охид, за луусыг хараад гайх сандаа дуу алдах байсан нь гарцаагүй.
Монголын үсч ин, гоо сайханчдын х о л б о о ХХААХҮЯ–тай хамтран зохион байгуулсан нийслэлийн шилдэг үсчин, гоо сайханч шалгаруулах тэмцээн өчигдөр болж, таван дүүргийн 70 гаруй үсчин, гоо сайханч ганцаарчилсан, хос, моодны, гоёлын, техникийн төрлөөр өрсөлдлөө. Үсийг угаас нь үзүүр хүртэл 2-3 өнгөөр уусган будаж, босоо маягийн долгиолсон хэлбэрээр зассан нь энэ жилийн онцлог аж. Тэр дундаа эрэгтэйчүүдийн засалтад энэ нь давамгайлжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд ч дээрхтэй төстэй, долгион оруулсан, тод өнгөтэй байв. Тэгш бус хэмт тайралт энэ жил үс засалтад моод болох нь. Чухам яагаад ийм загвар сонгосныг үсчдээс тодруулахад, дэлхийн чиг хандлагатай хослуулсан хэмээн хариулсан юм.
“Энэ жил дэлхийн аварга шалгаруулах үсчин гоо сайханчдын тэмцээнд тэргүүлсэн засалтаас манайхан санаа авсан. Өгөгдсөн тусгай даалгавар, цаг хугацаанд загвараа тааруулсан” хэмээн “Сүнэри” салоны үсчин Д.Ганзориг ярилаа. Дэлхийн жишигт нийцүүлснээс гадна өөрсдийн уран сэтгэмжийг ч оруулжээ. Үүний нэг жишээ нь, панк рок загварыг санагдуулам үсний засалтууд. 1970-аад оны үед өрнийн залуусын дунд хүчээ авч байсан панк хөгжим өдгөө загварын тайзнаа дахин заларсны жишээ үүгээр дуу сахгүй.
Саяхан болсон “Улаан баатарын загварын долоо хоног”-ийн хөтөлбөрт ч панк коллекц багтсаныг санаж байна уу. Гоо сайханчид хуримын, тайзны будалтаар өрсөлдөв.
Хэдэн мянган жилийн тэртээ зөвхөн язгууртан авхай нар нүүрний өө сэвээ дарах гэж нүүрээ буддаг байсан бол өдгөө энэ нь урлаг болтлоо хөгжжээ. Сүйт бүсгүй, араб хос, готик хүүхэлдэйнүүдийн төрхийг тэд гаргасан. 1996 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнийг Ц.Цогзолмаа, Д.Одонгоо, Хүрлээ тэргүүтэй мастерууд шүүсэн юм. Уг тэмцээнд бараг жил алгасалгүй оролцдог хүн бол Д.Ганзориг. Тэрбээр олон улсын үсчин, гоо сайханчдын холбооны дэргэдэх үсний мо дель бөгөөд 2006 оноос тасралтгүй энэ төрлийн тэмцээнд оролцсон гэнэ.
“Толгойн ерөнхий хэлбэр, үсний бат бөх, уян хатан байдал, хувирах чадвар, үсэнд нь засалт тогтох хугацаа зэргийг харгалзаж моделийг сонгодог юм байна. Монголд төдийгүй олон улсын үсчдийн тэмцээнд ч олон удаа оролцсон тэрбээр үсээ сайн арчилж, гэмтээхгүй байхыг хүсдэг гэнэ. Монголын үсчдийн чадвар жилээс жилд өсөж байгаа нь анзаарагдлаа. Энэ жил өрсөлдөгчид ширүүн байх шиг ээ. Түүнчлэн тод өнгө зонхилох хандлагатай байна” хэмээн Д.Ганзориг сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэмцээнийг зохион байгуулагч, холбооны тэргүүн Ц.Цогзолмаагаас энэ жилийн онцлогийн талаар тодруулахад “ХХААХҮЯ-тай энэ жил хамтран зохион байгуулж буй нь тэмцээний чансаа, цар хүрээ өссөнийг илтгэнэ. Түүнчлэн Монголд ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулснаараа онцлог. Энэ жил харьцангуй олон хүн оролцсоноос гадна чадвар нь ч чамгүй өссөн байна” гэв.
Хурц өнгө, содон шийдлээр өрсөлдсөн тэмцээний шилдгээр техникийн эмэгтэй төрөлд “Evergood” салоны үсчин Ж.Эрдэнэтуяа, эрэгтэй төрөлд “Vidal”- ын Б.Урьдбаяр тэргүүлжээ. Моодны ангилалд “Wella” салоны Б.Батзаяа түрүүлсэн бол гоёлын засалтаар “Марал”-ын Г.Нармандах шилдгээр шалгарлаа.
Б.Эгшиг