Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчилж буй энэ өдрүүдэд их мастер Б.Мөнгөнтуулын тухай цөөн өгүүлбэр бичье. Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтсан их мастерын хувьд Москвад энэ удаа тун өөр зорилготой, өөр бодолтой буусан нь мэдээж. Москва хот Мөнгөнтуулын хувьд дотно танил нутаг нь. 2000 оноос түүний эцэг Д.Батхуяг тэнд ажиллах болсноор тэднийх ОХУ-ын нийслэлд аж төрж эхэлсэн айл. Тиймээс Б.Мөнгөнтуул Москвад, ерөнхий боловсролын болон их сургуулиа дүүргээд жилийн өмнөөс эх орондоо суурьшиж эхэлсэн.
Суурьшиж буй гээд суугаад буй гэвэл эндүүрэл болно. “Оюутолгой” компаниар овоглодог их мастер олон улсын тэмцээнд оюун ухаанаа сорих аянд үе үе мордсоор завгүйхэн аялж, тоглож, ялж, дийлсээр яваа. Оны эхээр “Москва-Опен” олон улсын тэмцээнд уригдан 10 залуу их мастерын тулаанд есөн тавилаас долоон хожилтойгоор дэлхийн аварга байсан А.Костенюктэй адил амжилт үзүүлж мөнгөн медальтай гэртээ ирсэн. Тэргүүлэгч хоёрын хоорондын тулаан хайнцсан ч нэмэлт үзүүлэлтээр А.Костенюк алтан медалийн эзэн болсон.
Дөрөвдүгээр сарын дундуур манай их мастер дахиад л ОХУ-д уригдсан юмдаг. Тус улсын багийн аварга тэм цээнд ер нь гадаад орны шатарчдыг урьж оролцуулдаг уламжлал бий. ОХУ-ын багийн авар гын төлөө найман баг үндсэн дөрөв, нөөц нэг тоглогчтойгоор тойргоор тоглоод дүн гарахад манай их мастерын оролцсон багийнхан мөнгөн медаль авч өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан. Б.Мөнгөнтуулын хувьд долоон өрөг тоглохдоо тав хожиж, хоёр тэнцэж, домогт А.Костенюктай ижил оноотой тэмцээнийг өндөрлүүлээд ирсэн юм.
Зөвхөн 2011 онд Монголын Мөнгөнтуул гурав дахь удаагаа Москвад буухдаа Ерөнхийлөгчтэйгээ хамт очлоо. Шатрын, шатарчдын өлгий нутаг ОХУ-д шатарчин охиноо дагуулан яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид оюун ухаантны тоглоом шатар сонирхдог, шатрыг хүндэлдэг монгол түмэн зүй ёсоор баярлаж суугаа нь мэдээж. Дагуулсан шатарчин нь бас ч дэлхийд нэртэй нэгэн. Б.Мөнгөнтуул хүүхэд ахуйдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, мөнгөн медаль, залгуулаад Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль, насанд хүрэгчдийн Азийн бүсийн тэмцээнээс мөн л хос мөнгөн ме даль, бас нэг алтан медаль хүртчихсэн шатарчин.
Манай гаригийн эмэгтэй шатарчдын чансааг гаргасан 2001 оны тавдугаар сарын 1-ний жагсаалтад Монголын Мөнг өнтуул 32-т бичигдсэн. Энэ бол сайхан амжилт л даа. Үүнийг чамлалтгүй гэдгийг илэрхийлэх үүднээс хоёр баримтаар тодотгоё. Эмэгтэйчүүдээс манай бас нэг их мастер Т.Батчимэг 177-д, эрэгтэйчүүдийн ангилалд манай улсын хошой аварга Б.Гүндаваа 1031-д таван сарын 1-ний байдлаар жагссан байгаа.
Дээрх жагсаалтаас нарийвчлан харвал Ази тивдээ Б.Мөнгөнтуул есдү гээрт, Т.Батчимэг 35 дугаарт яваа нь манай эмэгтэй шатарчдын ур чадвар өндөр байгааг илтгэнэ. Дэлхийн шатарчдын олимпиадад 2000 оноос хойш буюу сүүлийн зургаан удаагийн их наадамд тасралтгүй оролцон хоёроос нэгдүгээр ширээнд нийт 65 өрөг тоглон 68 хувийн хожилтой яваа эмэгтэй шатарчдын их мастер, эрэгтэйчүүдийн зиндаагаар олон улсын мастер болчихоод яваа шатарчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн багт багтан ОХУ-д зочилж байна.
Р.ЧУЛУУН