Бразилын иргэн, 81 настай Закари Пачекогийн кафед дээрэмчид халджээ. Тэрбээр зугтахаар оролдоход гэмт этгээд нүүр рүү нь буудсан аж. Сандарсан Закари хиймэл шүдээ залгисанд хоолойд нь тээглэчихэж.
Сум хоолойд нь орсон тэрхүү хиймэл шүдийг оносноор түүний амь аврагджээ. Хэрвээ сум өвгөний тархи руу орсон бол зайлшгүй нас барах байсан хэмээн эмч нар мэдээлсэн гэнэ. Эмч нар түүнд мэс засал хийн сум, хиймэл шүд хоёрыг авсан бөгөөд Закаригийн бие сайн байгаа аж.
Б.ОЮУТАН