Дэлхийн загварын ертөнцийн тод өнгө болсон Пьер Кардений сэтгэлийг хөглөж, гижигддэг зүйлийн нэг нь сансар гэнэ. Хүүхэд байхаасаа л сансар огторгуйн тухай сонирхдог байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр сансарт хүн анх ниссэний 50 жилийн ойд зориулан өнгөрсөн сард Москвад коллекцоо толилуулсан.
Тэгвэл энэ удаа Калуга хотод бүтээлээ дэлгэхээр төлөвлөжээ. Сансар судлалд мөрөө үлдээсэн алдарт эрдэмтэн Э.К.Циолковский тэнд амьдарч байсан учраас энэ хотыг сонгосон гэнэ. Тэрбээр энэ сарын 7-нд 350 загвар өмсөгчийн хамт Москвад ирнэ.
Э.ХАНА