Украины өмнөд хэсэгт орших Херсон хотын нутаг дэвсгэрт “оршин суудаг” нохой болон бусад амьтан 22.00-08.00 цагийн хооронд чанга дуугарч болохгүй болов. Ийм журмыг тус хотын зөвлөлөөс өнгөрсөн сарын 31-нд гаргасан байна. Энэ нь зөвхөн гудамжны гэлтгүй гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтанд ч хамаатай.
Хэрэв дурдсан цагт олны амгалан тайван байдлыг алдагдуулан чанга дуугаар “яривал” мөнгөн торгууль ногдуулах тухай Херсон хотын Мээр Владимир Сальдо хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Хэдий хэмжээний мөнгөөр торгох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Э.ХАНА