Их Британийн дуучин Робби Уильямс хувцас загварын бизнест хөл тавьж буйг ВВС телевиз мэдээлжээ. Тэрбээр ирэх намраас “Contact Music” нэртэй эрэгтэй хувцасны коллекцоо гаргах бөгөөд “House of Fraser” сүлжээ дэлгүүрээр худалдах гэнэ.
Эдгээр хувцас 40-400 еврогийн үнэтэй байх аж. “Өөд болсон өвөөгийнхөө дурсгалд зориулж ямар нэгэн зүйл хийе гэж бодсон.
Хувцасны загварыг би өөрөө гаргаж байгаа” хэмээн дуучин ярьжээ. Харь гаригийн амьдралыг судалж, уран зураг сонирхдог тэрбээр хувцас загварын талаар хичээл заалгах бодолтой байгаа гэнэ.