Лэди Гагагийн “Born this way” цомог өнгөрсөн долоо хоногт 1.1 сая хувь зарагдаж дээд амжилт тогтоожээ. Анхны долоо хоногтоо саяас дээш хувь борлогдсон нийт 17 цомог байдаг ч Лэди Гагагийн амжилт шинэ мянганы анхны тохиолдол болж байгаа юм.
Өмнө нь Бритни Спирсийн “Oops! I did it again”, Н,Сингийн “No Strings Attached” цомог эхний долоо хоногтоо саяас дээш хувь зарагдаж байжээ. “Born this way” өнөөдр өөс Биллбоардын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд энэ цомогт багтсан “Born this way”, “Judas” дуу нь шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан.
Мөн “Edge of glory”, “Hair” дуу нь одоо ч уг жагсаалтын шилдгийн тоонд багтаж байгаа.