“Warner Bros” компани Тарзаны тухай гурван цуврал кино хийх болсон тухай “Deadline” цахим хуудсанд мэдээлэв. Киноны найруулагчаар Крэйг Брюэр ажиллах гэнэ. 1912 онд анх удаа Тарзаны тухай роман хэвлэгдэж байсан билээ.
Ирэх намраас киноны зургийг авч эхлэх бөгөөд 2012 онд дэлгэцэнд гарах юм байна. Дашрамд сонирхуулахад, “Constantin Film” компани Тарзаны тухай 3D кино хийж буйгаа мэдэгдсэн юм.