Их Британийн Блэкпүл амьтны хүрээлэн дэх хоёр ботго амьтан хамгаалах нийгэмлэгүүдийн анхаарлыг багагүй татаж байгаа талаар BBC мэдээллээ. Эх нь голсон ботгонуудын жин өдрөөс өдөрт буурч байгаа нь тэдний сэтгэлийг ийн түгшээж байгаа аж.
Өнгөрөгч тавдугаар сарын 6-нд тус амьтны хүрээлэнгийн хоёр ингэ ботголсон боловч удалгүй ботгоо голсон нь амьтан асрагчдад багагүй ажил нэмжээ. Тус бүр 20 кг жинтэй төрсөн ботгонуудыг угжаар хооллож байгаа ч тэр нь хангалттай тэжээл болохгүй байна хэмээн хүрээлэнгийн удирдлагууд мэдэгджээ.
Одоогоор ботгонуудыг үхэр, хонины сүүгээр угжиж байгаа боловч яаралтай өөр ингэнд авахуулах шаардлагатай байгаа хэмээн хөхтөн амьтны хэсгийн ахлагч ярьжээ.
У.ТЭНҮҮН