Нэг зураг мянган үгийг ч орлодог хэмээн гэрэл зураг сонирхогчид бүтээлийнхээ үнэ цэнийг гайхуулдаг. Хэдий тийм ч зураг авах тоног төхөөрөмж нэг сая фунт стерлингийн үнэ хүрч байсан удаа үгүй. Вена хотын Уэстлихт галерейд дууд лагаар худалдсан “Leica”-гийн анхны гэрэл зургийн аппарат 1.15 сая ам.долларын үнэд хүрсэн нь дээд амжилт тогтоожээ.
Цөөн тоогоор 1923 онд үйлдвэрлэсэн эл загвар ховорт тооцогддогоос гадна одоо ч хэвийн ажиллаж байгаа нь үнэд хүрэх гол шалтгаан болжээ. Германы брэндүүд дэлхийг байлдан дагуулахаас хоёр жилийн өмнө бүтээсэн эл төхөөрөмжийг Нью-Йоркт зарсан бөгөөд гадаадад худалдсан анхны “Leica” гэд гээрээ ч онцлог.
Дуудлагаар худалдахаас өмнө 273 мянган фунт стерлингийн үнэтэй хэмээгдэж байсан “Leica”-г Азийн нэгэн ховор эдлэл цуглуулагчийн худалдан авчээ. Ингэснээр 2010 онд 732 мянган фунт стерлингээр зарагдсан аппаратны амжилтыг эвдэв.
У.ТЭНҮҮН