“Guardian” сэтгүүлээс гаргасан дэлхийн хөгжмийн урлагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд залуу дуучин Аделе багтав. Тэрбээр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу нь бөгөөд мөн цөөн англи хүний нэг болжээ. Уг жагсаалтад Лэди Гага, Дэниэл Экбар багтсаны дотор хамгийн сонирхолтой нь “Twitter”, “Facebook” энэ жагсаалтад орсон аж.
Нийгмийн харилцааны дээрх цахим хуудаснууд хөгжмийн мэдээлэл түгээхэд гойд нөлөө үзүүлж байгаа учраас нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад багтсан байна. Сонирхуулахад, дуучин Аделе шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд ирэх оны тавдугаар сард худалдаанд гаргах аж.
Уг цомогт багтсан “I found a boy”, “Never tear us apart” дуунууд хэдийнэ сонсогчдын хүртээл болсон. Тэрбээр саяхан АНУ-д аялан тоглолт хийх байсан ч өвчний улмаас түр хойшлуулж, америк шүтэн бишрэгчдээ гонсойлгожээ.
Т.ЖИГҮҮР