Америкийн Орегано мужийн иргэн, 56 настай Карен Батлер хэзээ ч Европт очиж үзээгүй. Гэсэн ч тэрбээр буйлны үрэвслээс болж шүдээ эмчлүүлсний дараа европ аялгатай англи хэлээр ярих болжээ. Түүнтэй ярилцсан хүмүүс “Та Шведээс ирсэн үү, Норвеги гаралтай юу” гэж асуудаг болсон гэнэ.
Эрдэмтэд үүнийг Foreign accent syndrome буюу га даад аялгатай болох эмгэг хэмээн нэрлэдэг бөгөөд ийм өвчтэй хүн өдгөө арав орчим л бий. Энэхүү эмгэг нь тархины гэмтлээс шалтгаалдаг хэмээн эрдэмтэд таамагласан ч Каренд тохиолдсон явдал үүнийг үгүйсгэлээ. Тэрбээр өөрийнхөө аялгыг анзаардаггүй ч бусдад тод мэдрэгддэг аж.
Б.ОЮУТ