Монголын сонгодог урла гийг дэлхий дахинаа сурталчлах зорилготой “Night of ballet” наадмын үйл ажиллагаа энэ сарын 19-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхэлнэ.
Бүжгэн жүжгийн Зигфрид ханхүүд гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бүжиглэх бол бусад дүрд Эрика Р Конежо, Жон Лайм, Ватне Женсей, Карлос Молино, Родриго Алмаралес, Ят Сен Чанг, Андрей Ндло ву, Рэй Ичикава нар тоглох юм.
“Хунт нуур” бүжгэн жүжгийн тасалбарыг одоогоор маргааш 18.00 цагаас эхлэн ДБЭТ-ын кассаар борлуулах аж. Тасалбар 20.000- 80.000 төгрөгийн үнэтэй.