Олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж, олон улсын тэмцээн, наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой “Монголын балетийн хөгжил” санг гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилгаар байгуулжээ. Сангийн үйл ажиллагааг Улаанбаатар хотноо болох “Night of ballet” наадмаар эхлүүлж байгаа юм.
Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумб, Англи, Аргентин, Испани, Өмнөд Африк зэрэг орны шилдэг балетчдыг нэгтгэсэн энэ наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагвын нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой. Уг наадмын хөгжмийн удирдаачаар АНУ-ын “New England” консерваторийн ахлах зөвлөх, удирдаач Марк Черчиль уригджээ.
Ж.СЭЛЭНГЭ