CNN телевизийн суваг “Freedom project” компанитай хамтран, жүжигчин Деми Мурын бүтээсэн баримтат киног удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Балбын эмэгтэйчүүд бэлгийн дарамтад хэрхэн өртөж, эрх нь зөрчигдөж байгаа тухай энэ кинонд өгүүлсэн аж.
Деми Мур саяхан Балбад тав хоногийн хугацаатайгаар айлчилж, оршин суугчидтай уулзан, киноныхоо зургийг авсан билээ. Ингэхдээ тэрбээр “Maiti Nepal” хэмээх хүний эрхийг хамгаалах байгууллагатай хамтран ажилласан аж. Уг киног CNN телевизээр ирэх долоо хоногт гаргах бөгөөд цаашид ч “The Demi And Ashton Foundation” сан “Freedom project” компанитай хамтран цуврал баримтат кино хийх юм байна.
Дашрамд хэлэхэд жүжигчин Деми Мур нөхрийнхөө хамт “The Demi And Ashton Foundation” санг үндэслэн бөгөөд бэлгийн дарамтад өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалдаг юм.