Их Британийн Торка хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд оцон шувууны дэгдээхэйд хаймраар хийсэн “ээж” урлажээ. Ээж, аавдаа гологдсон энэ бяцхан амьтанд хаймран бээлий ашиглан ээжтэй нь төстэй чихмэл хийж өгсөн гэнэ. Хар бээлийнүүдийг зүйж хийсэн “ээж” дээр нүд, зурж, хошуу хийсэн байна.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд оцон шувууны амьдарч буй өрөөнд нь “ээж”-ийг нь оруулж тавиад хэдэн цаг ажигласан бөгөөд дэгдээхий яг л ээжтэйгээ харилцаж буй мэт эргэн тойронд нь эргэлдэж байжээ. “Өөрийгөө өнчин, гологдсон нэгэн гэдгийг нь мэдэгдэхгүй тулд бид энэ аргыг сэдсэн” гэж амьтны хүрээлэнгийн ажилтан Жонни Эндрюс ярьсныг ВВС дамжуулав.
Х.ЧИМЭГ