“Говь” брэндийн нүүр царай болж, үдэш бүр цэнхэр дэлгэцээр айл бүрт зочилдог загвар өмсөгч Э.Энхболд “Гурван охин” хамтлагийн Д.Солонготой ойр дотно байсан гэдэг.
Хосууд олны нүднээс далдхан газар болздог байсан ч халуухан хайр дурлал нь тийм ч удаан үргэлжлээгүй.
Дуучин бүсгүйн хайртай залуу эгчмэд бүсгүйг сонгосноор тэдний үерхэл төгсгөл болжээ. Солонго царайлаг, сайхан биетэй найз залуутайдаа бардаж, хаана ч явсан түүнийхээ тухай сайрхан ярьдаг байсан ч итгэдэг хүн ховор байсан гэнэ.
Загвар өмсөгч Э.Энхболд УЭДС-ийн багш, дизайнер Д.Отгонжаргалтай гэрлэж, үрийн зулай үнэрлэснээр дуучин бүсгүйн дурлал талаар болж, дурсамж болон үлджээ.