“Монсудар” компани энэ сарын 9-11-ний хооронд “Соён гэгээрлийн өдрүүд” зохион байгуулах гэж байна. Уран зохиол, сонгодог урлаг, соёл, зан заншил, гүн ухаан, боловсролын утга учрыг танин мэдүүлэх, сурталчлах зорилготой уг арга хэмжээ Монголын уран зургийн галерейд болох юм.
Уг ажлын хүрээнд философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ, П.Батхуяг, Ч.Билигсайхан, Д.Галбаатар, Б.Батчулуун, Тө рийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайх үү нар илтгэл тавьж, уулзалт хийх аж.
Мөн энэ үеэр М.Хайдеггерын “Байх ба цаг хугацаа”, Ц.Оюунгэрэлийн “Гэрт болсон яриа”, С.МолорЭрдэнийн “Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ”, дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номын нээлт, залууст зориулсан “Twilight” үдэшлэг болно. Пянз цуглуулдаг хүмүүс эдгээр өдрүүдэд уулзаж, солилцоо, худалдаа хийх боломжтой.
Б.ИНДРА