“Монголын балетийн хөгжил” сан олон нийтэд сонгодог бүжгийг сурталчлах, Монголын балетийн урлагийг хөгжүүлэх зорилгоор олон улсын балетчдыг оролцуулсан “Балетийн үдэш” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бараалхаж зохион байгуулах арга хэмжээнийхээ тухай танилцуулав.
Нэгдсэн тоглолтод Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумб, Англи, Аргентин, Испани, Өмнөд Африк зэрэг орны алдартай балетчид оролцох бө гөөд “Night of ballet” наадам Ерөн хийлөгчийн ивээл дор энэ сарын 19-нөөс 25-нд болох юм.
Ерөнхийлөгч уулзалтын үеэр гавьяат жүжигчин, залуу балетчин, Д.Алтанхуягт хандан эх орондоо олон орны нэртэй бүжигчдийг урьж Монголын сонгодог урлагийн хөгжилд томоохон ахиц авчирсан сайхан арга хэмжээ зохион байгуулж буйд нь баяр хүргэн амжилт хүсээд цаашид Монголын сонгодог урлагийн төвшинг дэлхийн хэмжээнд авч явахын төлөө их зүйлийг хийгээрэй гэв хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.