Өвөрмонголын Вудан тосгоны ойролцоо үй олон жаран хөлт нэг дор цугларснаас болж ачааны галт тэрэг гурван цаг саатжээ. Тосгоны төмөр замын цагдаа Фу Жингаогийн ярьж байгаагаар шавьжнууд үй түмээрээ бүчин авсан тул галт тэрэг хурдаа сааж, аажмаар зогссон гэнэ.
Жаран хөлтүүд нэг км газрыг битүү бүрхсэн байжээ. 12 ажилтан шүүр, хүрз барин гурван цагийн турш замыг цэвэрлэсний дараа галт тэрэг хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлсэн аж. “Өмнө нь жаран хөлтөөс болоод галт тэрэгний хөдөлгөөн зогсож байсан тухай сонссон ч, хэзээ ч ийм их шавьж нэг дор харж байсангүй.
Жаран хөлтийн сүрэг замын зүүн хэсгийн газар нутгийг аль хэдийнэ идэж дууссан учраас идэш хоол олж идэхийн тулд зам хөндлөн гарах гэсэн байх” хэмээн Фу ярьсан байна.
Г.Оюун