Сүүлийн үед яруу найрагч Ц.Хулан гандан хийдээр орж, ойр ойрхон ном уншуулах болжээ.
Түүний ийн сүжрэн сүсэглэх болсон нь хүний нутагт хоригдож байгаа найз Б.Хурцынх нь эхнэр Ү.Сарнай Англи явахдаа нэгэн зүйлийг хичээнгүйлэн захиснаас үүдэлтэй гэнэ. Аминчлан захисан зүйл нь Д.Энхбатын хойдын буянд ном хуруулан уншуулах аж.
Найзынхаа төлөө сэтгэл гарган, хувь болоод хувьсгалын ажлаа түр хойш тавиад байгаа тэрбээр зовох цагт нөхрийн чанар танигдахыг жинхэнэ утгаар нь харуулж явна.