Арван жилдээ хайрын захиа авч үзээгүй охидын тоонд царай зүс, авъяас билгээрээ манлайлж яваа нэр алдартай бүсгүй багтсан байх юм. Монголын мисс болж эрчүүдийн нүдийг унагаж, зүрхийг нь догдлуулж явсан МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо захиа авч үзээгүй нь хачирхалтай.
Түүний хүүхэд нас бусдын адил гэгээлэг дурсамжаар дүүрэн өнгөрсөн нь хэн нэгнээс хайрын захиа огт авч үзээгүй гэнэ.
Тэрбээр “Манай ангийн охидод захиа ирээд л байдаг байсан.
Харин надад огт ирж байгаагүй. Би хэтэрхий даруухан, эсвэл хөвгүүд тоохооргүй охин байсан байх” хэмээн ярьжээ.