Ази галуу Гималайн оргил дээгүүр нисэхэд ердөө л найман цаг зарцуулдаг болохыг судлаачид тогтоожээ. “National Geographic” сэтгүүлд мэдээлснээр хавтгай толгойт галуу хамгийн өндөрт буюу 6437 метрийн өндөрт нисдэг аж.
Энэ талаарх судалгаа хийсэн Их Британийн Бангор их сургуулийн биологич Люси Хаукс “Хэдийгээр бид 6437 метр өндөрт нисдэг гэж тогтоосон боловч энэ нь дундаж үзүүлэлт. Үүнээс ч өндөрт нисдэг байх магадлалтай” гэжээ.
Энэтхэгт нутаглаж, урин дулааны улиралд Монголд нүүдэллэн ирдэг эл шувууны нэг сүргийг судалгааны багийнхан 2009 оноос ажиглаж эхэлжээ.
О.УНДАРМАА