Дэлхийн томоохон хотуудад аялан тоглож буй дуучин Бритни Спирс удахгүй нөхөрт гарах гэнэ. “Famme Fatale” тоглолтоо дуусаад Хавайн аралд хуримаа хийхээр төлөвлөж байгаа хэмээн “Daily Mail” сонинд бичжээ.
Түүний сүйт залуу Жейсон Травик Лос-Анжелест байхдаа сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьсан гэнэ.
Хоёр ч удаа нөхөрт гарч байсан, хоёр хүүгийн ээж Бритни “Гэр бүл зохиож, дахин хүүхэд төрүүлмээр байна” хэмээн ойр дотнынхондоо ярьжээ.