Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Тэрбээр “Цагаандариум” галерейд өнгөрсөн сард “Гэгээн гэрэл” үзэсгэлэнгээ нээсэн. Хүн байгалийн хүйн холбоог харуулсан бүтээлүүдээ дэлгэсэн тус үзэсгэлэнгээ тэрбээр төрсөн өдөр хүртлээ гаргасан юм.
-Төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу?
-Баярлалаа. Яг одоо ах дүү нартайгаа хоолонд орж, төрсөн өдрөө тэмдэглэж байна. Жил бүр голдуу ингэж тэмдэглэдэг.
-Нууц биш бол хэдэн нас хүрч байна вэ?
-Эмэгтэй хүн насаа нууцалдаг гэдэг л дээ. Гэхдээ яах вэ, би өнөөдөр 51 нас хүрч байна.
-Хамгийн дурсамжтай төрсөн өдөр тань хэзээ байсан бэ?
-Миний хувьд төрсөн өдөр бүр сайхан. Тэр энэ гэж ялгахын аргагүй. Учир нь хүн төрлийг олно гэдэг дээдийн заяа. Би төрсөн өдрийнхөө өглөө Ганданд ном уншуулан, хүүхэд, нохой хооллож хэрэндээ л буян үйлдэхийг хичээдэг дээ.
Б.ГАНДИ