Урлагийн тогоог их хатуу гэдэг. Энэ тогоонд өөрийнхөөрөө чанагдаж, чансаагаараа ялгарсан гавъяат жүжигчин Н. Батцэцэгийн халааг Р.Анхням авч мэдэхээр байгаа тухай урлагийн хүрээнийхэн ярьцгаадаг болж. Хэдийгээр Анхням имижээ бүрдүүлэхдээ яг Т.Ариунаа шиг жаахан задгайдуу гарч ирсэн ч төдийлөн амжилт олоогүй юм.
Харин сүүлийн үед "Хайрын эрэлд", "Гаадай мэргэн" кинонд тоглохдоо гавъяат жүжигчин Н.Батцэцэгийг ихээхэн судалж яг түүн шиг ухаалаг дүрээр дэлгэцнээ мөнхөрхийг хүсчээ. Энэ нь ч түүнд амжилт авчирч үзэгчдийн хайр хүндлэл хүлээсэн билээ. Өө хэлсэн хүнд, Батцэцэгийн төөнөсөн харцтай алаг нүд Анхнямд дутагдаж байгаа гэлцсэн шүү.