“Хаврын баяр” цэнгээнт бүжгийн наадмыг ирэх жилээс ардын болон цэнгээнт бүжгийн төрлөөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс Монголын залуучуудын холбооноос Ерөн хий боловсролын дунд сургуулийн дуу хөгжим, бүжгийн багш нар, сонирхогчдод зориулан ардын болон цэнгээнт бүжгийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 20-24-нд болох сургалтын үеэр монгол үндэстэн, ястан болон угсаатны бүжиг, бий биелгээний онцлог, ялгаа ястан тус бүрийн хувцаслалт, мэндчилгээний намба төрхийг танилцуулж, ардын дууг ноотлон заах аж. Сургалтыг соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг удирдан явуулна.
Ардын болон цэнгээнт бүжгийн сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг энэ сарын 17 хүртэл Монголын залуучуудын холбооны байранд бүртгэнэ.
С.СЭРГЭЛЭН