Өдгөө хоёр настай, Линпин нэртэй хулсны баавгайг Тайландын амьтны хүрээлэнд авч очихын тулд тусгайлан паспорт, виз авчээ. БНХАУ-аас Тайландыг зорьсон энэ баавгайн паспорт, визэн дээр түүний гэрэл зураг байгаа гэнэ. “Nation” сонинд бичсэнээр Линпинийг эх орондоо аваачихын тулд тайландчууд чамгүй хичээж, Хятадын Засгийн газарт өргөдөл гаргасан байна.
Сүүлийн хоёр жилд тайландчуудын бараг л шүтээн болоод байгаа Линпин Тайландад төрсөн бөгөөд гурван сартайдаа эцэг эхийнхээ хамт Хятадад очиж амьдарч байгаад одоо эх орондоо ирсэн нь энэ аж. Линпинийг харахын тулд одоогоор Тайландын 1.9 сая иргэн тасалбар авсан бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилтнууд “Ачаалал цаашид ч нэмэгдэх бололтой” гэж ярьжээ.
Түүгээр ч зогсохгүй хулсны баавгайг телевизийн сурталчилгаанд тоглуулах санал тавьж байгаа гэнэ.
Х.ОДОН