Үеийнхнээсээ царай зүс сайтай, дориун хоолойтой ч олны хэл аманд үргэлж өртөх болсон дуучин Т.Эгшиглэн өөрийгөө залхуу гэж хэзээ ч боддоггүй гэнэ. Бор дарсанд шуналаа, тэгж ингэж шоудлаа хэмээн хэвлэлийн хуудаснаа дурайтал бичигддэг ч дуучин бүсгүй тайлбар хийж байгаагүй.
Түүнд хов живнээс болж шантрах үе бишгүй гардаг ч дууг нь сонсдог залуусын урмын үгээр сэтгэлээ сэргээдэг аж. Түүнээс танил нөхөд нь “Чи ойрдоо яагаад чимээгүй болчихов оо.
Юу хийгээд хаагуур яваад байна вэ, Уран бүтээлээ хийж байгаа юу” гэж асуухад нь “Та нар цомог гаргахгүй, тоглолт хийхгүй болохоор усанд хаясан чулуу шиг алга болчихлоо гэдэг. Надад эмзэглэх асуудал олон байна. Үүнийгээ давж гарах гээд хэрээрээ л зүтгэж явна.
Хүний төрсөн цагаасаа эхлээд уулзсан болгон нь учрал. Учрал бүрийг хайрлаж, сэтгэлээсээ хандах хэрэгтэй биз дээ” хэмээн бухимдангуй хариулдаг гэнэ.
Дуучин бүсгүй уулзсан, учирсан, шоудсан болгоноо хайрлаад байвал дуугаа дуулах зав гарах болов уу даа.