Соёлын биет бус өв, гар урлалыг сэргээн хамгаалж, өв тээгчдийг тодруулан олон нийтэд сурталчлах зорилготой “Ардын урлагийн их наадам” энэ сарын 29- нөөс ирэх сарын 3-нд Улаанбаатар хотод болно. 1966 оноос хойш 3-5 жил тутамд зохион байгуулагдсан уламжлалт энэ наадам өмнө нь “Бүх ард түмний урлагийн үзлэг” нэртэй байжээ.
Анхны наадмаас зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад төрсөн түүхтэй. “Ардын урлагийн их наадам- 2011”-ийн нээлт энэ сарын 29- нд Сүхбаатарын талбайд, хүндэтгэлийн нэгдсэн тоглолт ирэх сарын 3-нд Соёлын төв өргөөнд болох юм.
Наадмыг бүсчилсэн хэлбэрээр дөрөвдүгээр сарын 20-ноос зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээнд 600 гаруй авьяастан оролцохоор шигшигджээ.
С.СЭРГЭЛЭН