“Боловсрол суваг”, NTV, SBN телевизийн хамтран зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шалгаруулалтын үеэр нэгэн бахархмаар үйл явдал болсон нь Үндэсний циркийн жүжигчид “Хөлөөр шидэгч” үзүүлбэрээр дэлхийн дээд амжилт эвдсэн явдал байлаа. Монгол циркчдийн ид хав, ур чадварыг гайхуулсан жүжигчин А.Батболд, Г.Мөнхбат нартай дэлхийн дээд амжилт эвдсэн баярт мөчид нь ярилцсанаа хүргэе.
-Та хоёр сая дэлхийн дээд амжилт эвдлээ шүү дээ. Баяр хүргэе.
А.Б: -Баярлалаа. Дэлхийн нэг номерийн циркт гадаадын жүжигчид энэ номерыг тог лодог. Тэнд хамгийн дээд тал нь 50 эргэж дээд амжилт тогтоосон. Бид 60 эргэе гэж бод сон ч арай л чадсангүй. Гэхдээ 55 эргэж дэлхийн дээд ам жилтыг эвдэж чадсандаа баяртай байна. Их ядарлаа. Үнэхээр хэцүү юм байна.
Г.М: -Хамтрагчийн маань хөл бэртэлтэй бай сан болохоор зарим зүйлээ хийж чад сангүй.
-Та хоёр бэлтгэл хийхдээ 60 эргэж байсан уу?

А.Б: -Тоглолтод оролцохдоо дээд тал нь 50 эргэж байсан. 60 эргэх нөөц байгаа юм шиг санагдаад энэ шоунд оролцохдоо үзүүлье, өөрсдөө ч чадвараа сорьё гэж бодсон. Бэлтгэл дээр тэгж олон эргэдэггүй.
-Дэлхийн дээд амжилт тогтоосноо хэ зээ бүртгүүлэх вэ?
А.Б: -Сайн мэдэхгүй байна. Одоохондоо энэ талаар бодсон зүйл алга. Нэвт рүүлэг теле визүүдээр гарахаар үү нийг ярих байх.
-Та хоёрт шилдэг 15-д үлдэх боломж бай гаа шүү дээ. Тэгвэл ямар үзүүлбэр үзүү лэхээр нөөцөлсөн бэ?
Г.М: -Хэрэв үлдэж чадах юм бол илүү со нир холтой зүйл үзүүлнэ. Энэ үзүүлбэртээ өөр хүнд элементүүд оруулж, хө лөөр шидүүлээд агаарт хоёр эргэх гэх мэт хүнд үзүүлбэр хийнэ. Сая бэлтгэл хийх цаг бага байлаа. -Та хоёрыг үзүүлбэрээ хийж байхад тэр өндрөөс уначих вий гэж түгшиж бай лаа? А.Б: -Анх хийж эхлэхэд үнэхээр хэцүү бай сан шүү. Уначих вий, хамтрагчаа уна гачих вий гэж их айдаг байсан. Одоо бол нэг нэгэн дээ эвсэж дасаад гайгүй болсон.
-Тийм өндөрт агаарт бүтэн эргээд өрөө сөн хөлөн дээр буух аймаар санагддаг уу?
Г.М: -Анх хийхэд аймаар байсан. Байнга хий гээд байхаар сурчихдаг юм. Ан хаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй л дээ.
-Энэ үзүүлбэрийг та хоёр хэдэн жил хийж байна вэ?
А.Б: -Бид Үндэсний циркийн мэргэжлийн жү жигчин биш, дагалдан жүжигчнээр ажилладаг. Энэ үзүүл бэрээ хийгээд хоёр жил болж байна. Үндэсний циркийн жү жигчин, соёлын тэргүүний ажил тан А.Энх төр миний төрсөн ах л даа. Ах маань өмнө нь энэ үзүүлбэрийг хийж байсан юм. Тэ гээд бидэнд энэ үзүүлбэрээ тавьж өгсөн.
-Агаарт эргэж буйг чинь сэнстэй зүйрлэж болохоор харагдсан. Тэгж олон эргэлт хийхэд толгой чинь эргэдэг биз?
Г.М: -Толгой эргэнэ. Буугаад шууд алхвал явж чадахгүй унана шүү дээ. Хөдл өхгүй хэсэг зогсохоор гайгүй бол дог юм.
-Тэгж эргэж байхдаа юу бодов?
Г.М: -Юу ч бодоогүй. Өөр зүйлд анхаарлаа сарниулж болохгүй шүү дээ. Эргэлтээ тоолоод л эргээд байлаа.
-Та хоёр өмнөх шатуудад ямар үзүүл бэр үзүүллээ?
Г.М: -Нэгдүгээр шатанд жонглер үзүүл сэн. Хоёрдугаар шатанд “Хөлөөр ши дэгч” үзүүлбэрийнхээ арай өөр хувилбарыг үзүүлсэн.
Монгол бахархлын төлөө нэгдсэн авь яаслаг хөвгүүдийн гайхамшигт үзүүл бэрийг “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгээс үзээрэй. Уг шоу энэ сарын 6-наас эх лэн үдэш бүр цэн хэр дэлгэцээр гэрт тань морилно.
Х.Уянга