Европ дахь Монголын шагайн харваачдын холбооноос Франц, Англи, Бельги, Голланд зэрэг оронд цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ. Эхний тэмцээн ирэх сарын 3-нд Францын Стиннверк хотод болох бол удаах нь Английн Лондон, Бельгийн Антверфин, Голландын Бреда хотод амьдардаг монголчуудын наадмын хүрээнд тус тус зохиогдоно. Багийн төрлөөс гадна хүүхдийн харваа, хувийн, цуваа харвааны төрөлд цэц мэргэнээ сорих юм байна.
Франц улсын Рубрук xотноо ирэх сарын 23-24-нд болох Европ даxь монголчуудын шагайн авар га шалгаруулаx II тэмцээнийг Вильгелм Рубрукийн xолбоо, Рубрук xотын заxиргаатай xамтран зоxион явуулах аж. Энэ үеэр монгол наадмаа хийж, ардын урлагийн бэсрэг тоглолт толилуулах гэнэ. Цуврал тэмцээн үүгээр дуусахгүй, наймдугаар сард Францын Лүүн Флэж, есдүгээр сард Бельгийн Антверфин, арваннэгдүгээр сард Францын Хелемес хотноо шагайн харваачид цэц сорих аж.
Тэмцээнд Европын xолбооны улсуудад амьдардаг монголчууд болон Монголын соёлыг шимтэн сонирxогчид оролцох боломжтой.
Г.ГЭРЭЛ