"Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа”, “Бүүвэй ээж” зэрэг олон сайхан дууг сонсогчдод хүргэсэн гавьяат жүжигчин Х.Үнэнхүү “Амин ертөнц” бие даасан тоглолтоо хийнэ.
Энэ сарын 20-нд СТӨ-нд Улсын филармонийн Морин хуурын чуулга, ДБЭТ-ын симфони найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үзэгч, сонсогчдын сонорыг сонгодог хөгжмөөр мялаах аж.
Түүнчлэн шинэ уран бүтээлээсээ гадна Ж.Вердийн “Симон Бокканегра” дуурийн Фиескогийн ари зэрэг дэлхийн сонгодог дуурийн ари, романсаас дуулж үзэгчдэд давс, хужир нь таарсан тоглолт толилуулахаар бэлдэж байна.
А.АМИНА