Өдгөө 85 настай, “Playboy” сэтгүүлийн эзэн Хью Хефнер, 25 настай модель Кристал Харрис нар 2009 онд сүй тавьж, ирэх сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч бүтэлгүйтэв. “Life& Style” сэтгүүл саяхан Кристалыг өөр эртэй зугаалж байсан зургийг ний тэлснээс болж хосууд салах дээрээ тулжээ.
Кристал өнгөрсөн өвлөөс хойш Жордан Мак Грэвтэй болзож эхэлснээ Хью Хефнерт хэлсэн бөгөөд, өөртэй нь гэрлэх бодолгүй байгаагаа ч ярьсан аж. Тэд хуримын өдрөө товлож, 300 зочдод урилга илгээсэн байснаа буцааж, Кристалын “Playboy” сэтгүүлтэй хийсэн гэрээг цуцалснаа өчигдөр албан ёсоор мэдээлэв.
Т.ЖИГҮҮР