“Миний үс шувууны үүртэй их адилхан харагддаг юм” гэсэн ганц өгүүлбэрээр хөх бух шувууны дэгдээхэй үсийг нь үүр хэмээн андууран суух болсныг цэцэрлэгч Боб Спенсер тайлбарлажээ.
Энэ явдал Их Британид болсон бөгөөд цэцэрлэгчийн гэрийн ойролцоо үүрлэсэн хөх бух шувууны дэгдээхэй нэг л өдөр толгой дээр нь нисэн ирж, тухалсан тухай “Би цэцэрлэгтээ суугаад сонин уншиж байтал шувуу дэргэдүүр нисэх чимээ сонсогдсон. Гэтэл удалгүй дэгдээхэй толгой дээр минь суучихсан. Тухайн үед би үүр гэж андуурсан байх гэж бодсон учир төдийлэн сандраагүй.
Удалгүй тэр нуруун дээр минь сууж байснаа нисэн одсон” гэж ярьжээ. Энэ ховор агшныг гэрэл зурагчин Энди Лойд дурандаа буулгаж амжсан байна.
У.ТЭНҮҮН