Аравдугаар давхраас унасан ч амьд гарсан тохиолдол Хятадад гарчээ. Цонхоо цэвэрлэх гэж байгаад хөл алдаж доош унасан тус улсын иргэн азаар наймдугаар давхрын цонхны гаднах борооны ус зайлуулах төмрөөс барьж амжсан байна.
Түүний дүүжлэгдэж байгааг харсан хөршийнх нь хүн аврах албаныхныг дуудсанаар хижээл насны эр удалгүй аврагдсан хэмээн “Telegraph” агентлаг өчигдөр мэдээллээ.
Одоогоор тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хөлөө шалбалснаас өөрөөр хүнд гэмтээгүй хэмээн эх сурвалжууд мэдэгдсэн байна.
У.ТЭНҮҮН