Реалити нэвтрүүлгээрээ олонд алдаршсан Ким Кардашиан хуримаа хийх тухай мэдээлэл барууны хэвлэлийнхний ан - хаарлыг багагүй татаж байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд хуримын бэлтгэлээ базааж дэлгүүрээс салахаа байсан Кардашиан болон түүний сүйт залуу сагсан бөмбөгч Крис Хамприс нарыг папарацциуд алдалгүй дагаж байна.
Тэдний мэдээллээр тамхи татдаггүй Кардашиан зочдодоо зориулан тус бүр нь 840 ам.доллараар үнсний болор сав худалдан авчээ. Энэ юу ч биш гэнэ. Тэрбээр 1250 ам.долларын мөнгөн сэрээ, 520 ам.долларын хутга зэхсэн бөгөөд нэг зочинд зарцуулсан зардал нь хэдийнэ 170 мянган доллар даваад байгаа тухай барууны хэвлэлүүд нийтэлжээ.
Ирэх аравдугаар сарын 31-нд болох тансаг хуриманд уригдсан зочид мөнгөн хутга, сэрээгээр зууш идэж, нэг лонх нь 125 ам.долларын үнэтэй оргилуун дарс шимэх нь. Хуримын бэлтгэлийнхээ тухай Ким дүүдээ “Миний хурим Английн ханхүүгийн дараа орох болно” хэмээн хошигносон байна.
У.ЧИНГҮҮН