Улс төрд одгүй эрхмээр тодроод буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгуульт ажилд ялахын даваан дээр л ялагдчихдаг азгүй тавилантай.
Түүнтэй хамт сурч байсан нөхөд нь “Манай хүн залуу байхын хайр дурлалд хамгийн одгүй нэгэн байсан. Үүний нөлөө л яваад байна даа” хэмээн хошигнодог гэнэ. Гишүүний хувьд дурлаж чаддаг ч, эмэгтэй хүнтэй харьцах харьцаа нь нэг л дээрэнгүй өнгө аястай болохоор бүтэлгүйтдэг байжээ. Түүний энэ байдал үнэний ортой.
Саяхан УИХ-аар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудал хэлэлцэх үеэр Д.Оюунхорол гишүүн Д.Зоригт сайдыг өмөөрч үг хэлэхэд С.Эрдэнэ гишүүн ихэд уурлаж, “хачин авгай” гэж загнасан нь олон хүний дургүйг хүргэжээ.
УИХ-ын гишүүд гурван эмэгтэй гишүүнтэйгээ хааяа хэл амаа ололцохгүй, бүдүүлэг авирладаг ч С.Эрдэнэ гишүүн шиг дээрэлхүү хандаж, элдэв үгээр гоочилж байгаагүй. Хайр дурлалын одгүй дурсамжууд нь түүнийг хэдэр зантай болгочихсон юм болов уу.