БНСУ-ын кино бүтээгчид тэр дундаа аймшгийн болон адал явдалт, зөгнөлт киноны төрөлд хүч соригчид 1997 онд нэгдэж наадам зохион байгуулсан нь удалгүй олон улсын чанартай болж, Азийн кино наадмуудаас багагүй нэр хүндтэйд тооцогдох болсон.
Пучоны зөгнөлт киноны олон улсын наадам нэртэй уг арга хэмжээ ирэх сарын 14-17-нд тус улсын Бучеон хотноо болох гэж байна.
Наадмын нээлтийг Энэтхэгийн “Агуу хайрын түүх” хэмээх баримтат киногоор хийж, БНСУ-ын “Сохор” нэртэй триллер бүтээл хаах бөгөөд Азийн шилдэг киноны шагналд манай улсаас “Херо” энтертайнментийн “Татар ажиллагаа”, Малайзын “Сэргэлт”, Хонконгийн “Өс хонзон буюу хайрын түүх”, Японы “Хөгжилтэй ах дүүс”, БНСУ-ын “Шар тэнгис” зэрэг кино өрсөлдөж байгаа аж.
О.Ундармаа