Улиг болсон солонгос “хөөс”-нөөс монгол үзэгчдийг хэдэн сарын турш салгаж чадсан телевизийн олон ангит кино “Хэцүү анги”-ийг ном болгожээ. Кино зохиолоо роман болгож “махаа идсэн” учрыг нь зохиолч А.Амарсайханаас асуухад “Кино үзэх, ном унших хоёр өөр.
Кинонд дүрүүдийн харилцан яриа голчилж, үүгээр үзэгч дүрүүдээ ойлгож, мэддэг. Тэгвэл романд дүрүүдийн дотоод сэтгэл, бодлыг түлхүү оруулсны зэрэгцээ зохиогчийн өгүүлэмжийг улам нарийн гаргас - наараа давуу талтай” хэмээсэн.
“Хэцүү анги” романыг МЗЭийн шагналт зохиолч Б.Галаа - рид редакторлаж, өмнөх үгийг бичжээ. Зохиолч номынхоо төгсг өлд “Хэцүү анги” киноны уран бүтээлчдийн тухай өгүүлж, сонирхолтой гэрэл зургууд болон өөрийнх нь вэб сайтад ирүүлсэн үзэгчдийн сэтгэгдлээс оруулсан байна.
Дашрамд дуулгахад, уг кино өнгөрсөн жил болсон “Гоо марал” наадмын шилдэг шагналыг авсан юм.