Хэрэв та хэзээ нэгэн цагт Африкт аялбал усанд орохгүй байхыг хичээгээрэй. Энэ халуун тивийн гол мөрний хамгийн аюултай амьтан бол хоёр амт шимэгч хорхой билгарц байдаг аж. Нас бие гүйцсэн билгарц 1-2.5 см хүртэл томордог.
Хоёр амт энэ шимэгч хорхой нь усанд орж буй хүний арьсыг нэвтлэн, цусны судсаар нь дамжин уушгинд хүрдэг байна.
Чухам энэ үед хорхой “тээгч” хүн хий ханиаж эхэлнэ. Шимэгч хорхой уушгинд хэсэг зуур тэнхэрч аваад цааш элэг, давсаг руу нэвтрэн ордог. Түүнчлэн энэ хорхой 20 жил хүртэл хугацаагаар шимэн амьдарч, халдвар авсан хүнээ зовоох чадвартай гэнэ.
Энэ шимэгчийн өндөг усанд ялгадастай цуг ордог байна. Төд удалгүй өндөгнөөс нь авгалдай гарч дун хорхойнд орж нуугдана. Авгалдайнууд дун хорхойнд орсноор усан дотор чөлөөтэй хөвж, олон жил шимэх амьтнаа ангуучилж байдаг “зальтай” нэгэн аж.
Уг нь хоёр амт билгарцыг хүний биеэс хөөж зайлуулах эмчилгээний арга байдаг. Гэвч энэ нь удаан хугацаанд үргэлжилдэг бөгөөд 100 хувийн баталгаа өгдөггүй юм байна. Иймд энэ аюултай шимэгчээс зайлсхийх ганц арга бол халдваржсан усанд орохгүй байх хэрэгтэй.
Харамсалтай нь нутгийнхны зарим нь хоёр амт шимэгчтэй “нөхөрлөхөөс” өөр аргагүй. Африкийн олон гол мөрөн билгарцаар хэдийнэ бохирджээ.
Ц.Мичид