Дэвүүрлэгийнхэн овгийн махаон нь ховор зүйлийн эрвээхэй юм. Түүний урд, хойд далавчны суурь өнгө тод шар, урд ирмэгнийх нь дотор талд гурван бор толботой, 35-45 мм урт байдаг аж.
Харин хойд далавчны дотоод хар зах, гадна захын шүд хэлбэртэй хээний голд олон жижиг тахир шар толботой. Хойд буландаа хөх хүрээ бүхий улаан одтой, хэвлий нь хар, хажуугаараа тууш шар судалтай зэргээрээ бусдаас ялгардаг байна.
Махаон эрвээхэй ойт хээр, тал хээрийн голуудын нуга, тохой, ойн зах сиймхий, уул толгойдын энгэр газраар амьдардаг.
Монголын “Улаан ном”-д бүртгэлтэй махаон эрвээхэй ховордох болсон шалтгаан нь бэлчээрийн хомсдол, химийн хоронд хүрэнцрүүд нь олноороо үхдэгтэй холбоотой аж.
Одоогоор амьдардаг газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд орж байна.