ХБНГУ-ын судлаачид дэлхийд алдартай “Астерикс” хүүхэлдэйн киноны зөвхөн нэг ангид эрүүгийн гэмт хэрэгт хамаарах 704 үйлдэл гард гийг тогтоожээ.
Тэр дундаа Обеликсийн толгой руу Гаул 400 гаруй удаа цохидог нь хүүхдүү - дэд буруу үлгэр дуурайл болж буй учраас герман хүүхдүүдэд үзүүлэхийг хориглох асуудлыг хэлэлцэж байна. Тус хүүхэлдэйн киноны 34 цуврал номд гэмт хэрэгт хамаарах алаан хядаан дээрхээс ч илүү байдаг нь эцэг, эхчүүдийн санааг зовоох болов.
Түүнчлэн судлаачид “Том, Жерри хоёр”-ыг ч шүүмжилсэн бөгөөд “Scooby Doo”, “Pokemon” хүүхэлдэйн киноны цахим тоглоомын хувилбарыг хүүхдүүдэд үзүүлэхгүй байх санал гаргажээ. Хүүхдэд хүчирхийлэл, аллага харуулж буй хамгийн тод жишээгээр Японы аниме кинонуудыг нэрлэсэн бөгөөд “Симпсоныхон”-д садар самуун дүрслэл хэт их байдаг хэмээн шүүмжлэв.
Ж.Тэгшээ